Библи 'бүх хүн гэмтэй' гэж хэлсэн.

Библи 'бүх хүн гэмтэй' гэж хэлсэн. Гэм нүглийн үр дүнгийн нэг бол харамсал харуусал, буруутгал, эсвэл хийсэн зүйлдээ шаналах гэх зэрэг сэтгэлийн хэд хэдэн мэдрэмжүүдийг өдөөж өгдөг. Эдгээр сэтгэл хөдлөлийн олон нийлэмжүүдийг ч мэдрэх явдал бий. Харин сайн мэдээ дуулгахад, хэрвээ бид гэмшиж, гэмт амьдралаа орхивол Ертөнцийн Эзэн тэр бүх хийсэн гэм нүглийг маань уучлахдаа итгэмжтэй бас шударга билээ.

Гэмшиж гэмт амьдралаа орхих болон гэмшил хоёрын хоорондох ялгааг би тайлбарлая. Учир нь гэмших буюу гэмт амьдралаа орхих гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ гэдэгт их олон үл ойлголтууд байдаг юм шиг. Үнэндээ бол гэмшиж гэм амьдралаа орхих нь өөрчлөлтийг бий болгодог бол харуусал шаналал нь уй гашууг харамслыг бий болгодог. Гэхдээ энэ хоёрын хооронд маш том ялгаа байдаг. Гэмшиж гэмт амьдралаа орхих гэдэг нь таны бодолтой холбоотой ба тэр нь үйлдэл хийхэд хүргэдэг. Харамсал, шаналал болон буруутгал нь таны сэтгэлтэй холбоотой бөгөөд тиймээс та тэдгээрийг мэдэрдэг.

Матай 27:3-5 дээр Иудасын талаар өгүүлсэн харууслын жишээг харцгаая. Үүнд:

“3Түүнээс урвасан Иудас Түүний яллагдсаныг хараад харуусаж, гучин мөнгөн зоосоо ахлах тахилч нар болоод ахлагчдад буцаан өгч,

4Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэхэд тэд – Энэ бидэнд хамаагүй, өөрөө мэд гэв.

5 Иудас мөнгөн зооснуудыг газарт чулуудаад, явж, өөрийгөө дүүжилжээ.” гэсэн байдаг

Одоо Иудасын хэрхэн “харуусан” талаар харцгаая. Ер нь бол гэмт амьдралаа орхисон хүн өөрийгөө дүүжлэхгүй, гэтэл энд яг юу болсон бэ? Үүний хариулт нь “repented/гэмших” гэдэг Грек үг энд хэрэглэгдээгүй юм. Жинхэнэ Грек үг болох metanoeo буюу Шинэ Гэрээнд “repent буюу гэмш” гэдэг үгээр орчуулагддаг. Гэмш/гэмт амьдралаа орхи гэдэг Грек үг хэрэглэхийн оронд metamelomai буюу сэтгэл хөдлөлдөө хэт их автсан хүнийг дүрсэлсэн үгийг хэрэглэсэн байна.

  • Metamelomai нь хүн буруу зүйл хийгээд түүнийгээ буруу байсан гэдгийг мэдэж харуусахыг төлөөлдөг үг. Тэр хүнд гэмших эсвэл өөрчлөх ямар ч бодол байхгүй тэгсэн хирнээ шаналлаар дүүрсэн.
  • Metamelomai нь бас хүн өөрийгөө буруу зүйл хийсэн гэдгийг мэдсэн ч үргэлжлүүлэн хийсээр бас энэ үйлдлээ өөрчлөх ямар ч бодол байхгүй хирнээ буруутгал мэдэрсээр байхыг илэрхийлдэг. Тэр өөрийнхөө хийж байгаа зүйлд ичдэг боловч үргэлжлүүлэн хийсээр байдаг.
  • Metamelomai нь хүн буруу зүйл хийж байгаад баригдах үед илүү сайн дүрслэгддэг. Тэр өөрийн гэм нүглээс гэмшээгүй/гэмт амьдралаа орхиогүй: тэр баригдсаныхаа төлөө харамсан гашуудсан. Тэрээр баригдсан тул жинхэнэ асуудалд орсон ба тэр үр дагаврыг нь заавал төлөх ёстой. Энэ хүн баригдаагүй бол хийж байсан гэм нүглээ үргэлжлүүлэн хийсээр байх байсан гэсэн үг юм.

Энд гарч байгаа хүн болгонд өөрчлөлт байхгүй байгааг та анзаарсан байхаа. Учир нь энэ ишлэлд metamelomai гэдэг Грек үгийг хэрэглэсэн, бид бүгд Иудас Ертөнцийн Эзэнээс хийсэн зүйлийнхээ төлөө уучлалт гуйхын оронд тэр буруутгалыг мэдэрч, өөрийнхөө хийсэн буруу зүйлдээ харуусаж, тэр ихээр шаналсандаа үүнээс гарах цорын ганц арга бол амиа хороох байсан гэж мэдэрсэн явдал юм.   2 Коринт 7:10 дээр Паул “... ертөнцийн гашуудал нь үхлийг бий болгодог.” гэж хэлэхдээ бас үүний талаар дурдсан байдаг. Энэхүү ишлэлийн эхэнд “Бурханы хүслийн дагуух гашуудал нь үл харамсах гэмшлийг бий болгон авралд хүргэдэг аж.” гэж хэлснийг та харах болно. Бурханлаг гашуудал нь өөрчлөх хүслийг бий болгодог байхад, харин дэлхийлэг/ертөнцийн гашуудал нь цөхрөл найдваргүй байдлыг бий болгодог.

“гэмших” гэдэг Грек үг нь metanoeo гэдгийг санаарай! Энэ нь хүн бодол, амьдрал болон үйлдэлдээ бүрэн эргэлтийг хийнэ гэсэн үг юм. Гэмшиж гэмт амьдралаа орхиж байгаа хүн эхлээд оюун бодолдоо өөрчлөгдөх болно гэсэн шийдвэрийг гаргах хэрэгтэй; өөрчлөгдөхийн тулд чанартай сайн шийдвэр гаргах хэрэгтэй. Жинхэнэ гэмшил буюу гэмт амьдралаа орхих нь хүний оюун бодол болон зүрх сэтгэлд бий болдог ба эрх чөлөө рүү дагуулдаг Ариун Сүнсний хүч чадлыг өөрийнхөө амьдралыг өөрчлүүлэхээр Түүнд чөлөөтэй ажиллахыг зөвшөөрдөг.

Та “гэмшсэн” боловч таны амьдралд өөрчлөлт байна уу? Та хийдэг гэм нүглээ дахин дахин үргэлжлүүлэн хийсээр байна уу? Хэрвээ та гэмт амьдралаа үргэлжлүүлсээр, гэмээ хийсээр байгаа бол та өөрчлөгдөх баттай шийдвэрийг хэзээ ч гаргаагүй байна гэсэн үг! Хэрвээ Ертөнцийн Эзэн таны амьдралд байгаа тэр буруу зүйлсийг өөрчлөхийг хүсээд танд хэлээд, илэрхийлээд байгаа бол та яг одоо, яг энэ мөчид гэмшиж, гэмт амьдралаа хаяж болно. Мөнхийн Эзэн таныг чанартай сайн шийдвэр гаргахыг чинь хүлээж байна.


Create a website for free Webnode